Өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг болж нэмэгджээ

2020-05-20 Банк, санхүү

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгааны 2020 оны эхний улирлын дүнгээр өрхийн сарын дундаж нийт орлого 1.5 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 248.5 (19.7хувь) мянган төгрөгөөр, харин өмнөх улирлаас 133.6 (9.7хувь) мянган төгрөгөөр өсчээ.

Орлого нэмэгдэхийн хэрээр зарлага ч өссөн дүнтэй гарсан байна. Тодруулбал, өрхийн сарын дундаж нийт зарлага 1.6 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 228.2 (17.1хувь) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 120.5 (8.3хувь) мянган төгрөгөөр өссөн байна.

Өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2020 оны эхний улиралд 1.4 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 235.3 (20.5хувь) мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 144.3 (23.4хувь) мянган төгрөгөөр, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 38.2 (17.7хувь) мянган төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

96835011_2734464243346668_1651204355950379008_n.jpg?_nc_cat=102&_nc_sid=110474&_nc_eui2=AeHl3EA78EfGnC3k96i8Hu4XBGCVAYOjptAEYJUBg6Om0Az-kNLF9kinUB6tYY8OwGSHI4pozc6TTw3Qd7Ww2NrP&_nc_oc=AQmwjHo12VWEYqTzvvmUXz5IgELg7eI1XgmyEmgyxtuHZsUUCjTpfzltDwBHV9rFzyw&_nc_ht=scontent.fuln3-1 Өрхийн сарын дундаж орлого 1.5 сая төгрөг болон өсчээ

Үндэсний статистикийн хороо

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.