Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг намаасаа хасагдаж, ирэх сунгаанд бие дааж өрсөлдөхөө өөрийн цахим орчинд албан ёсоор зарлалаа.
Тэрбээр “Жилийн өмнө АН-ын дарга С.Эрдэнэ намайг АН-аас хассан тухай телевизээр олон нийтэд зарласан. Түүнээс хойш хассан тухай бичиг ирээгүй тул би арай ч хасаагүй юм байна гэж бодож байлаа. Тиймээс саяхан 4 сарын 17-нд хассан эсэхийг тодруулахаар С.Эрдэнэд бичиг явуулсан. Гэтэл намайг АН-аас хассаныг нотолсон албан бичиг ирлээ. Ингээд намаасаа хасагдаагүй байх гэсэн миний найдвар үгүй болж бие даахаас өөр аргагүй болсон. Ардчилсан намын даргаар 6 жил ажиллаж Та бүхэнтэйгээ хамтран 5 ялалт байгуулж байснаараа бахархаж явдаг аа. Та нартайгаа хамт шүү!” хэмээн бичжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.