Учир нь энэ удаагийн ээлжит УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаад улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм.
Тэд энэ удаад “Өсөлтийг өрх бүрт” гэсэн уриа бүхий самбар дэлгэсэн хуралдааны танхимд нийт 400 гаруй гишүүнтэй хуралдаж байна. Намын дотоод журмын хүрээнд нэр дэвшигчдийг тодруулах бөгөөд дэвшилтэт технологийг ашиглаж, ҮБХ-ны гишүүд цахимаар саналаа өгөх юм.
Хуралдааны үйл явцын талаар АН-ын удирдлага өнөөдөр 20.00 цагт сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэх аж.