УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль ирэх зургаадугаар сарын 24-нд болно. Энэ удаагийн ээлжит сонгуульд улс төрийн 15 нам, дөрвөн эвсэл оролцохоо мэдэгдсэн. Нам, эвслүүд хуульд зааснаар өнөөдөр /2020.05.16/-ийн дотор нэр дэвшигчдээ тодруулж, Сонгуулийн ерөнхий хороонд албан ёсоор хүргүүлэх ёстой юм. Энэ дагуу өнөөдөр МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд 84.6 хувийн ирцтэй эхэлсэн. Хурлыг УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин даргалж байна. Бага хурлыг нээж МАН-ын дарга У.Хүрэлсүх үг хэлсний дараа хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.
Өглөө эхэлсэн тус хурлаар Бага хурлын гишүүдийн бүтцэд өөрчлөлт оруулж, 21 хүнийг хассан мэдээтэй. Тухайдбад, МАН-ын Бага хурлын гишүүнээр “Ийгл” телевизийн хөтлөгч, сэтгүүлч Б.Жаргалмаа, “Монгал товчоон” нэвтрүүлгийн санаачлагч П.Анужин, МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор, профессор Ч.Ундрам, “Шри шри” йог бясалгалын төвийн багш Д.Гантөгс нарыг сонгосон аж.
Энэ удаагийн хурлаар зохион байгуулалт, нэр дэвшүүлэх, эрх шилжүүлэх гэсэн гурван асуудал хэлэлцэнэ. Хамгийн гол нь ирэх сунгаанд намаа төлөөлж, нэр дэвшин өрсөлдөх нэр дэвшигчдээ албан ёсоор тодруулах юм. Ийнхүү эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН-аас нэр дэвших хүмүүсийн нэрийг маргааш 11.00 цагт албан ёсоор зарлахаар болжээ.
Өглөө 10:00 цагт эхэлсэн тус хурал одоогийн байдлаар түр завсарлаад байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.