ШИНЭ намаас нэр дэвшигчдээ танилцууллаа

2020-05-12 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын тухай хуулиар сонгуульд өрсөлдөх нам, эвслүүд нэр дэвшигчдээ энэ сарын 10-16-ны хооронд тодруулж, СЕХ-нд мэдүүлэх үүрэгтэй. ШИНЭ нам Орон нутгийн зөвлөлийн хурлаа цахимаар зохион байгуулж сонгуулийн тойрог, нэр дэвшигчдээ тодрууллаа. Шинэ нам 2020 оны УИХ-ын сонгуульд 34 мандаттай оролцоно. Төв зөвлөлийн хурлаараа батламжилсан нэр дэвшигчдээ өнөөдөр төрийн ордонд танилцууллаа. Шинэ намын дарга Ж.Батзандан нэр дэвшигчдээ танилцуулахдаа тэднийг мэдлэг боловсролтой, нийгэмд эзлэх байр сууриар нь үнэлж тодруулсан гэдгээ хэллээ. Мөн мөнгөний босго тогтоогоогүй гэдгээрээ бусад намуудаас ялгарч байгааг ч дурьдлаа.

Нэр дэвшигчдийг эдийн засагч, эрх зүйч, хуульч, өмгөөлөгч, иргэний нийгмийн тэмцэгч нар, багш, эмч зэрэг нийгмийн олон салбарын төлөөлөл бүрдүүлсэн байна. Тухайлбал, намын удирдлагуудаас гадна Хан-Уул дүүрэгт Удирдлагын академийн багш, доктор Л.Ариунаа, Баянзүрх дүүрэгт эдийн засагч Х.Батсуурь, Хүний эрхийн хуульч Ц.Баттуяа, Сүхбаатар дүүрэгт МУСГЗ, сэтгүүлч Ц.Энхбат, Хэнтий аймагт Хөдөлмөрийн баатар, Паралимпийн алтан медальт Д.Баатаржав, Дархан –Уул аймагт МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Жаргалсайхан нар нэр дэвшжээ.

ШИНЭ эвсэлд нэгдсэн намуудаас МҮАН ням гарагт хурлаа хийсэн бол өчигдөр БНН, өнөөдөр Үнэн ба зөв нам хуралдаж, нэр дэвшигчдээ тодруулах юм байна. Баасан гаригт эвслийн бага хурлыг зохион байгуулж, нэр дэвшигчдийг танилцуулна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.