Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах аж. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор талбайг хатуу хучилттай болгож, үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.
Мөн тус компанийн үйлдвэрлэлийн бүсийг нийслэлийн онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ. Энэ ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, дотоодын цэргийн ангийн албан хаагчдад ажлын амжилт хүслээ. Тэрээр “Тавантолгой түлш ХХК бол онцгой обьект. Нийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай. Тиймээс та бүхний ажил үүрэг, сонор сэрэмж хамгаас чухал” гэдгийг онцолж ажлын амжилт хүслээ.
Дулааны улирал эхэлж, “Тавантолгой түлш” ХХК үйлдвэрлэлийн ачаалал буураад байна. Үүнтэй холбогдуулан тус компани урсгал болон их засварын ажлыг эхлүүлжээ. Энэ хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахаар ажиллаж буйг үйлдвэр дээр ажилласан Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд танилцууллаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30420
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.