Гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдрөөс эхэллээ

2020-05-6 Мэдээ, мэдээлэл

“COVID-19 халдварт цартахлын халдварын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль өнөөдөр эхэллээ.

Дадлага сургуулийн бодлогын дагуу штабын сургууль ОБЕГ-т байрлаж байгаа Улсын онцгой комиссын Шуурхай штабт зохион байгуулагдах юм.

Тус штабын сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХӨААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ, МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцоно. Тэд онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.