Ерөнхий сайд асан М.Энхсайханд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал /2020.04.16/ болж дахиэн хойшилсноор өнөөдөр /дөрөвдүгээр сарын 23/-нд эхэлсэн юм. Түүнийг Тавантолгойн гэрээг боловсруулахдаа хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан, эрх мэдлээ урвуулан ашигласан гэж яллаж байгаа юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэгийн ахалж ажилласан ажлын хэсгийн дүгнэлтээр. Харин М.Энхсайхан шүүхэд хандаж, УИХ-аас гаргасан тогтоол, Засгийн газрын шийдвэрийн дагуу ажилласан учраас юуны өмнө З.Энхболд, Ч.Сайханбилэг, Х.Баттулга нараас тодруулга авахыг шаарджээ. Тэгвэл өнөөдөр болсон хурлаар сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Энхсайханыг тавдугаар сарын 5-ны дуустал цагдан хорих шийдвэр гаргалаа.