Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу ажилласан байна.
Тодруулбал, Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлснээр тус шүүхээс хянан хэлэлцжээ. Харин эцсийн дүнд Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн гэж үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.