Өдөржин хүлээж бус Өөрийгөө хөгжүүлж, дайчин эрэлхэг эзэгтэй болцгооё !!!

2019-12-16 Амрах агшин

Сэтгэлзүйчийн зөвлөгөө

Гэртээ нөхөр /хүүхэд/-өө хүлээн уйдаж эсвэл гэрийн нэргүй ажил хийсээр залхаж амьдрал минь ямар утгагүй болоо вэ? хэмээн халаглах эмэгтэйчүүдэд энэхүү асуудлаа хэрхэн өөрчилж завгүй, утга учиртай, аз жаргалтай, өөрийн амьдралын орон зайтай болох талаар дараахи зөвлөмжүүдийг санал болгож байна.

  1. Санаа бодлоо чөлөөтэй илэрхийл

Гэртээ байнгын байдаг хүмүүст тохиолддог түгээмэл асуудал нь хаалттай ганцаардмал зожиг, нийгмээс тусгаарлагдсан мэт мэдрэмж төрөх юм. Үүнээсээ болж гэр бүлийнхэндээ уурлах бухимдах, гомдох үйлдлийг гаргадаг бөгөөд намайг хэн ч тоохгүй байна. Би хэн ч биш болж гэж бодох нь олонтаа. Иймд өөрийнхөө юу бодож хүсэж байгаагаа шууд илэрхийлж хэлж сурах хэрэгтэй. Орой нөхрөө ирэхэд нь өнөөдөр муухай өдөр байлаа надад ганцаардаж, найзгүй болсон юм шиг санагдаж байна, би найзуудтайгаа уулзаж ярилцаж баймаар байна гэх мэт хүсч байгаагаа хэлж байх нь үр дүнд хүргэнэ. Хэрвээ шууд илэрхийлж хэлээд байхад үл ойшоодог бол түүний нүдэнд харагдахуйц газар болох ариун цэврийн өрөөний хаалганы дотор талд бие захад нь яг өөдөөс харсан байдлаар эсвэл ажлын өрөөнд нь, зурагтын хажууд, халамж хайрын, гэр бүлийн тухай богино хэмжээний өгүүлэл зураг нийтлэлийг хайчилбарлан авч наах, захидал бичих зэргээр өөрийнхөө юу хүсч байгаагаа өвөрмөц содон байдлаар сонирхолтой хэлбэрээр илэрхийлж бас болох юм.

  1. Хүлээлтийг мартъя

Та яг одоо цаг хэд болж байна вэ? Яагаад ирэхгүй байна аа ирэх болж байгаа даа хэнтэй хаана юу хийж байгаа юм бол залгадаг юм билүү? гэсэн бодлуудаа толгойноосоо авч хая!. Ийм бодлууд хөвөрсөөр байхад та улам л бухимдаж стресстэх болно. Харин үүний оронд:

Та нөхөр лүүгээ ирж байна уу? гэж залгадаг бол мессеж бичээд үз. Хань нь хоолоо хийчихлээ их амттай сайхан болсон хөрлөө гэх мэтчилэн хоолыг нүдэнд үзэгдэж үнэртэж амтагдтал нь дүрсэлж бич.

3.. Цагийг үр бүтээлч сайхан өнгөрөөх                                    

Танд цаг өнгөрөхгүй уйтгартай эсвэл цаг хугацаа харвасан мэт өнгөрч ямар ч үр бүтээлгүй өнгөрөөсөн юм шиг санагдаж байна уу? Тэгвэл цагаа зөв зохицуулж хэтийн ойрын зорилго төлөвлөгөө гаргаж сараар, долоо хоногоор, өдрөөр нь нарийвчлан бичээрэй.  Тухайлбал: Долоо хоногийн амралтын хоёр өдрийг гэр бүлдээ зарцуулах. Харин тэднийг ажил сургуульдаа явсан таван өдрийг өөртөө зарцуулах цагийн менежмент /зохицуулалт/ хийх хэрэгтэй. Эхний өдөр: Бүтээлч өдөр өөрийн хамгийн сайн хийж чаддаг зүйлээрээ бүтээл хийх / гар урлал, шигтгээ наамал / гэх мэт.

Хоёр дахь өдөр: Өөрийн гоо сайхандаа анхаарах өдөр гэрийн аргаар хэрэглэж болохуйц зүйлсийг хийх эсвэл гоо сайханд очиж үйлчлүүлэх гэх мэт.

Гуравдахь өдөр: Найзуудын өдөр болгон уулзалт зохион байгуулж ярилцах, мэдээлэл солилцож цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх.

Дөрөвдэхь өдөр: Хийж чаддаггүй зүйлээ шинээр сурах  өдөр / шинэ төрлийн хоол хийж сурах, интернет орчинд ажиллах, хэл сурах зэргийг сургалтанд хамрагдах байдлаар болон телевиз интернетээс суралцах /

Тав дахь өдөр: Дэлгүүр хэсэж сэтгэлээ сэргээх өдөр гэх мэтчилэн гэрийнхээ өдөр тутмын ажлын хажуугаар дээрх зүйлсийг хийн өдрийг өөр өөр өнгө аясаар үр дүнтэй хөгжилтэй сайхан өнгөрөөж өөрийгөө хөгжүүлж хэн хэзээ ирэх бол гэдэг бодлоо мартан хүлээлтээр биш гайхамшигтай сайхан гэнэтийн бэлгээр дүүрэн угтаарай.

Та заавал туршаад үзээрэй. Таньд аз жаргал хүсье!

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.