УИХ-ын гишүүн О.Баасанхүү МАХН-аас гарч байгаагаа мэдэгдэв

2020-04-20 Нам хөдөлгөөний амьдрал

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2020.04.20/ намаасаа гарч байгаагаа мэдэгдлээ. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намайг намаасаа гарах болсонтой холбоотойгоор бусад намаас санал ирж байгаа. Би эл асуудлыг сайн бодож байгаад ирэх Лхагва гариг гэхэд өөр намд элсэх эсэх шийдвэрээ гаргана. Энд нэг зүйлийг тодруулахад, МАХН-ын үе үеийн ахмадууддаа баярлалаа. Залуу гишүүддээ амжилт хүсье. Намаасаа гарсан ч намынхаа жирийн гишүүд, одоогийн удирдлагууддаа амжилт хүсье. Нам бүрт авлигачид бий. Авлигачид төрийн эрх мэдэлд байгаа цагт хөгжинө гэж байхгүй. Би АН-д санал тавьсан.

Авлига, хээл хахуультай холбоотой хүмүүсээ дэвшүүлэхгүй гэх юм бол би ардчиллын төлөө хамтран ажиллахад бэлэн гэсэн. Надад 100 сая төгрөг байхгүй. Гэхдээ 100 сая төгрөгтэй болох боломж бий болсон. Х.Ганхуяг намайг АН-д 100 сая төгрөг өгсөн гэж гүтгэсэн. Би энэ дагуу гомдол гаргасан. Гүтгэсэн нь тогтоогдвол би 100 сая төгрөгтэй болох боломжтой. Тэгэхээр Х.Ганхуягтаа баярлалаа” гэсэн юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.