Хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг 12 хүртэлх сараар хойшлуулах шийдвэр гаргажээ

2020-04-13 Банк, санхүү


Монголбанкны мөнгөний бодлогын хороо өнөөдөр/2020.04.13/ хуралдаж, хэрэглээний зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах шийдвэр гаргажээ.

Тодруулбал, Эргэн төлөлт нь хүндрэлд орсон зээлдэгчдийн хэрэглээний зээлийн хугацааг 12 хүртэлх сараар сунгахаар болсон байна. Өмнө нь 2020 оны гуравдугаар сарын 18-нд хэрэглээний зээлийн хугацааг 3 сараар сунгаж байгаагаа зарлаж байсан ч энэ хугацааг уртасгаж 12 сар болгожээ. Тэгэхээр зээл төлөлтийн хугацааг хойшлуулснаар зээлийн төлөх ёстой хугацаа хойшилно гэсэн үг юм. Хэрэглээний зээлэнд арилжааны банкнаас авсан ипотекийн зээлээс бусад зээл хамаарах аж.

Дашрамд дуулгахад, нийт 419,0 зээлдэгчийн 71.3 хувь нь хэрэглээний зээлтэй байгааг холбогдох албанаас мэдээлж байна.

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.