Тээврийн прокурорын газраас “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨӨАТҮГ-т шалгалт хийжээ. Тодруулбал, Нэгтгэлийн автобус I, III дугаар баазын тухайн өдөр үйлчилгээнд гарах 214 автобуснаас 133 автобусанд үзлэг, шалгалт хийхэд хурд хэмжигч ажиллахгүй 49, хяналтын камер ажиллагаагүй хоёр, тоормозны гэрэл ажилагаагүй ес, улсын дугаар бүдэг 14, цацруулагчгүй 10, үйлдвэрийн бус төмөртэй гупертэй 26, өөр өнгийн гэрэл, нэмэгдэл лед гэрэлтэй дөрөв, улсын дугаарын гэрэл асахгүй гурван автобус байжээ. Мөн салхины шил хагархай нэг, цонхны шил цуурсан, автобусны оврын гэрэл асахгүй зэрэг зөрчил илэрчээ.
Тиймээс шалгалтын дүнг Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын удирдлага, инженер, техникийн ажилтнуудад танилцуулан илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор Нийслэлийн Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Нийслэлийн нийтийн тээврийн газарт прокурорын мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.