Нөөцийн мах ирэх долоо хоногоос худалдаанд гарна

2020-03-7 Мэдээ, мэдээлэл

 

Засгийн газрын шийдвэрээр нийслэлийн хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан 20 мянган тонн мах бэлтгэн нөөцлөөд байна. Энэ нь өнгөрсөн жилийнхээс гурав дахин илүү үзүүлэлт юм. Өнөөдрийн байдлаар арилжааны банк, өөрийн хөрөнгө, бодлогын гэрээ, хөдөө аж ахуйн бирж зэрэг дөрвөн эх үүсвэрээр 15 аж ахуйн нэгж нийт 13 мянган тонн махыг бэлтгэн нөөцөлснийг ирэх долоо хоногоос худалдаанд гаргахаар төлөвлөжээ.

Нөөцийн махны борлуулалт өмнөх онуудад зөвхөн томоохон худалдааны төвүүд, цөөн дэлгүүрүүдээр хэрэглэгчдэд хүрдэг байсан бол энэ жилээс агентийн гэрээгээр нийт 279 жижиглэн худалдааны төвөөр борлуулахаар болсон байна. Ингэхдээ хороо бүрт 1-3 хүнсний дэлгүүрт  борлуулахаар тооцож, НӨАТ, ПОС терминалийн төхөөрөмж ашиглалт, Бар кодын асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр зорилтот бүлгийн иргэд нөөцийн махыг хүндрэл бэрхшээлгүйгээр хямд үнээр дэргэдээсээ авах боломж бүрдэж байна.

Нөөцийн махны үнэ ханшийн тухайд, үхрийн мах нэг кг нь 7700 төгрөг, хонины мах 6700, ямааны мах 6200 төгрөгийн үнээр тус тус борлуулагдана. Нийслэлийнхний хаврын хэрэгцээний махыг ирэх долоо хоногоос худалдаанд гаргана.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.