COVID 19 буюу шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд олон нийтийг цуглуулахгүй байх зорилгоор нэр бүхий банкууд ажлын цагийн хуваарьтаа өнөөдрөөс өөрчлөлт оруулж эхэлсэн байна.
Тодруулбал, ХААН, Голомт, Хас, Төрийн банк гуравдугаар сарын 2-ныг дуустал 16:00 цагт хүртэл иргэдэд үйлчлэхээр болжээ.
Харин Худалдаа хөгжлийн банк одоогоор цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулаагүй ч иргэдийн онлайн банкны ашиглалтыг дэмжих зорилгоор цахим гүйлгээнийхээ шимтгэлийг 0 төгрөг болгоод байна. Капитрон банк мөн цахим гүйлгээнийхээ шимтгэлийг ирэх дөрөвдүгээр сарын 15-ныг хүртэл тэглэжээ.
Банкуудын цагийн хуваарь, үйл ажиллагааны талаар Банкуудын холбооноос нэгдсэн зохион байгуулалт хийгээгүй ч цаашид цахимаар банкны олон үйлчилгээг авах боломж бүрдэж байгаатай холбоотойгоор банкуудын цагийн хуваарь богиносно гэдгийг мэдээллээ.
3 цагийн өмнө
5 цагийн өмнө
8 цагийн өмнө
8 цагийн өмнө
Өчигдөр
87365
30399
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.