Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх хурлыг өчигдөр 16.00 цагт хийхээр нэр бүхий гишүүдийн саналаар товлосон байжээ.
Цэцийн гишүүдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяртай уулзаж энэ талаар шаардлага хүргүүлсэн боловч тэрбээр Цэцийн зарим гишүүдийн хамт товлосон цагт хуралдаанд хүрэлцэн ирэхээс татгалзсан тул тэдгээр гишүүдийг оролцуулах, Цэцийн даргын асуудлыг шийдвэрлэхдээ өөрийг нь байлцуулах нь зүйтэй гэж үзэж хурлыг түр завсарлуулсан байна.
“Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг 11 дүгээр сарын 22-ны өдөр хийхээр тоюлосон хэдий ч энэхүү хүсэлтийг хойшлуулшгүйгээр хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэдэгт хуралд оролцсон гишүүд санал нэгдсэн” гэдгийг Цэцийн Хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байлаа.