Өөрөөр хэлбэл, “Эрх баригчид олон нийтийн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд халдаж, хэвлэл мэдээллийн эрхийг боомилох нь” гэж эсэргүүцэх иргэд олон байна. Мөн иргэдийн мэдэх эрхийг хязгаарлаж, сэтгүүлчдийг торгож, яллах хууль батлах гэж байгааг хэвлэл мэдээллийн байгууллагууд нэгдэн, эсэргүүцэж байна.
Ийн өнөөдөр телевизүүд нэг цагийн турш эфирээ хааж “Иргэдийн мэдэх эрхэд онц аюул учирлаа” гэх бичгийг гаргаж, дуут дохио дуугаргаж байна.