ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид есдүгээр сарын 19-20-нд шилжих шөнө ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, дуучин Б.Амархүүг өөрийн эзэмшлийн “Mersedes Benz” маркын машиндаа мансуурч байхад нь баривчилж, ШШГЕГ-ын харьяа, цагдан хорих 461-р ангид сарын хугацаатай хорих шийдвэр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ.
Тэгвэл уг хэрэгт Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 дүгээр зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7.1 -д “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг юм байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.