Нийслэлийн Иргэдийн спортын VIII наадмын Спорт явган аялалын тэмцээн 2019.09.20-ны баасан гарагт “Улаанбаатар – Үндэсний цэцэрлэг хүрээлэн – Богд Хаан уулын зам – Туулын гүүр – Баянзүрхийн товчоо – Баянзүрх хайрхан – Хар усан тохой – Улаанбаатар” чиглэлээр аялахдаа машинаар 40 км, уулын аялалын А, Б ангиллын 10 км замыг тууллаа.
Спортын 8 төрлөөр 5 үе шаттай явагддаг энэхүү наадам нь Нийслэл хот үүсч байгуулагдсаны 380 жилийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор зохион байгуулагдсанаараа онцлогтой.
Нийслэлийн 9 дүүргээс шалгарсан 117 баг тамирчид /баг тус бүр 6 эрэгтэй, 6 эмэгтэй, 1 дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй/ спорт явган аялалын тэмцээнд оролцохын зэрэгцээ “Газрын зураг дээр зай чиглэл тодорхойлох”, “Байгальд нуувч илрүүлэх”, “Холимог буухиа” /техник тактик, хөгжилтэй буухиа хосолсон/ гэсэн 3 төрлийн тэмцээнээр хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин амжилттай өрсөлдсөнөөс:
1-р байрт Ц.Рэнчинхорлоо дасгалжуулагчтай, Д.Авирмэд ахлагчтай Баянзүрх дүүргийн 5-р хороо
2-р байрт Т.Дэмбэрэл дасгалжуулагчтай Б.Энхбаяр ахлагчтай Сонгино-хайрхан дүүргийн 3-р хороо
3-р байранд Ш.Мөнх-Эрдэнэ дасгалжуулагчтай, С.Энхбаатар ахлагчтай Чингэлтэй дүүргийн 16-р хороо
4-р байранд О.Батсаруул дасгалжуулагчтай, Г.Батбаяр ахлагчтай Налайх дүүргийн 5-р хороо
5-р байранд А.Хоролсүрэн дасгалжуулагчтай, Ц.Цогт-Од ахлагчтай Сүхбаатар дүүргийн 18-р хороо
6-р байранд Ж.Оюунтуяа дасгалжуулагчтай, Б.Энхбаатар ахлагчтай Хан-Уул дүүргийн 7-р хороо
7-р байранд Д.Чагнаадорж дасгалжуулагчтай, Д.Алтангэрэл ахлагчтай Баянгол дүүргийн 22-р хороо
8-р байранд Г.Тэмүүлэн дасгалжуулагчтай, Г.Хүдэрчулуун ахлагчтай Багахангай дүүргийн 1-р хороо
9-р байранд С.Сарантуяа дасгалжуулагчтай, Г.Батжаргал ахлагчтай Багануур дүүргийн 3-р хороо тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Спортын хорооноос мэдээллээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.