Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс “Эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн тохиолдлын судалгаа”-г өнгөрөгч 2017-2019 онуудад хийжээ. Судалгаанд 2017-2018 онуудад улсын хэмжээнд эм, химийн бодис хэрэглэн амиа егүүтгэх оролдлого хийсэн 17-84 насны нийт 386 хүнийг хамруулсан байна.
Энэхүү мэдээллээс харахад 40.4 хувь нь эрэгтэй, 59.6 хувь нь эмэгтэй байсан бөгөөд насны бүлгээр авч үзэхэд 30,8 хувь нь 25-34 насны, 29.5 хувь нь 17-24 насны, 17.6 хувь нь 35-44 насны, 14 хувийг 45-54 насныхан тус тус эзэлжээ.
Харин нийт судалгаанд оролцогчдыг боловсролын түвшингээр ангилан авч үзвэл бүх тохиолдлын хамгийн их хувь буюу 52.8 хувийг боловсролын түвшин “дунд” үзүүлэлттэй хүмүүс эзэлж байгаа бол, 29.3 хувь нь “дээд”, 15.3 хувь нь боловсролын түвшин тодорхойгүй байв.
Амиа егүүтгэх сэдлээр эм химийн бодис хэрэглэсэн хордлогын төрлийг тодорхойлоход санаатайгаар эмийн бодис хэрэглэсэн тохиолдол хамгийн их байсан ба мөн химийн бодисын хордлогын тохиолдол тодорхой хувьтай байв.
Дашрамд дуулгахад, манай улсад буюу тэр дундаа Улаанбаатар хотын хүн амын дунд “Амиа егүүтгэхийг завдсан, амиа егүүтгэсэн тохиолдлын тархвар зүйг судалсан нь”(2003), Монголын амиа хорлогсдын талаарх судалгаа (2006), (З.Хишигсүрэн, Д.Оюунсүрэн, Г.Цэцэгдарь, С.Бямбасүрэн нар), “2003-2008 онуудад Монгол улсын хэмжээнд амиа егүүтгэсэн, амиа егүүтгэх оролдлого“ зэрэг судалгааны ажил хийгдсэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.