Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь Азийн худалдааг дэмжих байгууллага буюу ATPF (Asian Trade Promotion Forum)-ийн гишүүн байгууллагын хувьд энэ сарын сарын 12-нд буюу маргааш Улаанбаатар хотноо тус байгууллагын Удирдлагын түвшний 32 дахь удаагийн чуулга уулзалтыг Гадаад харилцааны яамтай хамтран зохион байгуулах гэж байна.
Энэ жилийн чуулга уулзалт нь “Олон улсын түвшинд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг оролцоо” сэдвийн хүрээнд өрнөх аж.
Чуулганд 17 улсын 50 орчим зочид төлөөлөгч оролцох бөгөөд Монгол Улсыг төлөөлөн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин “ЖДҮ жижиг дунд бизнес эрхлэгчдийг нэмүү өртгийн сүлжээнд холбоход Азийн худалдааг дэмжих байгууллагуудын үүрэг” сэдвээр, харин ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд “Ази дахь худалдаа хөнгөвчлөл болон бүс нутгийн хамтын ажиллагаа” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэхээр болжээ.
Түүнчлэн уулзалтад оролцох гадны төлөөлөгчид Гадаад Харилцааны Сайд Д.Цогтбаатартай дээд хэмжээний уулзалт хийх бөгөөд үдээс хойш Мишээл ЭКСПО-д нээгдэх “Улаанбаатар Түншлэл” үзэсгэлэн худалдаагаар зочлох юм байна.
МҮХАҮТ болон ATPF
1992 онд МҮХАҮТ нь ATPF-т элсэн орж, зургаа дахь ээлжит хуралдаанд оролцож байжээ. Mөн 2014 оны есдүгээр сарын 11-12-нд уг форумын тэргүүнүүдийн 27 дугаар ээлжит хуралдааныг “Худалдааг хөнгөвчлөх, гадаадын шууд хөрөнгө оруулалт татаx” болон “Ногоон бизнесийг дэмжин хөгжүүлэхэд Худалдааг Дэмжих Байгууллагын үүрэг оролцоо” сэдвийн дор зохион байгуулсан юм. Тус форумд Япон, Хятад, Солонгос, Малайз, Энэтхэгзэрэг 19 орны 50 гаруй төлөөлөгч болон Олон улсын худалдааны төвийн төлөөлөгч хүрэлцэн ирж байсан түүxтэй.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.