Татвар төлөгчтэй харилцах газраас 131313 тусгай дугаараар төлбөрийн баримтаа бүртгүүлэхтэй холбоотой дараах өөрчлөлтийг оруулжээ. Тухайлбал, гар утаснаас 131313 дугаарт анх удаа баримтаа бүртгүүлснээр Ebarimt.mn сайтад шинээр хэрэглэгч үүсгэх боломжгүй болсон байна. Тиймээс та дараах мэдээлэлд анхаарлаа хандуулна уу.
1. ГАР УТАСНААС 131313 ТУСГАЙ ДУГААРТ АНХ УДАА БАРИМТАА БҮРТГҮҮЛСНЭЭР EBARIMT.MN-Д ШИНЭЭР ХЭРЭГЛЭГЧ ҮҮСГЭХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
2. ХЭРЭГЛЭГЧИЙН МЭДЭЭЛЭЛ ДУТУУ БОЛ 131313-Т БАРИМТ БҮРТГЭГДЭХГҮЙ
3. ГАР УТАСНЫ ДУГААР ӨӨРЧЛӨГДӨХ БОЛ EBARIMT.MN ДЭХ БҮРТГЭЛТЭЙ УТАСНЫ ДУГААРЫГ МӨН ӨӨРЧЛӨХ ШААРДЛАГАТАЙ
УРЛАГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ “И БАРИМТ” СИСТЕМД ХОЛБОНО
Ирэх зургадугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох ажлыг зохион байгуулахаар болжээ.
Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийслэл хотын албан татварын тухай хууль болон бусад татварын хууль тогтоомжийг Нийслэлийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлэн ажиллах тухай Нийслэлийн Засаг даргын тамгын газар болон Татварын ерөнхий газар байгуулсан санамж бичгийн хэрэгжилтийг хангах үүднээс цахим төлбөрийн “И баримт” системд холбогдон, бүртгэлийн машин хэрэглэж, худалдан авагчид төлбөрийн баримт олгож хэвшүүлэх ажлыг эрчимжүүлэх, улс, орон нутгийн төсвийн орлогыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, илэрсэн зөрчлийг арилгах чиглэлээр Нийслэлийн соёл, урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн татварын газрын дарга Д.Мөнх-Учрал нар өнгөрсөн долоо хоногт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан байна.
Санамж бичгийн хүрээнд Нийслэлийн нутаг дэвсгэрт урлагийн тоглолт, арга хэмжээ зохион байгуулж байгаа хувь хүн, хуулийн этгээдийг бүртгэх, орлогыг тодорхойлох, татвар ноогдуулах, татварт бүрэн хамруулах, холбогдох мэдээ, судалгааг гарган тогтмол харилцан мэдээлэл солилцох чиглэлээр хамтарч ажиллах юм. Мөн урлагийн тоглолт үзсэн иргэд тусгай QR код бүхий стандартын шаардлага хангасан сугалаатай төлбөрийн баримтаа авдаг болох асуудлыг шийдэрлэх ажээ.
А.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.