УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдах байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Тэгвэл өнөөдөр үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байх үеэр зарчмын зөрүүтэй 10 гаруй саналд байр сууриа нэгтгэх шаардлагатай гэж бүлэг үзжээ. Иймд бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан 15.00 цаг хүртэл завсарлага авч бүлгийн хурлаа зарлан хуралдуулж байна.