ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалтай холбоотойгоор цахим хуудаст Орос, Монголын харилцааны талаар байр сууриа илэрхийлсэн зарим иргэдийг Тагнуулын байгууллагаас шалгаж эхэлсэн байна. Одоогийн байдлаар иргэн Г.Ганбат болон твиттер орчинд Элийрэгч нэрээр олонд танигдсан иргэн Ц.Уянга нарыг тагнуул болон цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн тухай мэдээлэл ил болоод буй. Тэгэхээр ардчилсан нийгэмд иргэн хүн өөрийн үзэл бодлыг чөлөөтэй илэрхийлсэнийхээ төлөө ийнхүү хуулийн байгууллагын хаалга татаж байна гэсэн шүүмжлэл цахим ертөнцөд багагүй шүүмж дагуулаад байгаа юм. Харин цагдаагийн байгууллагаас нэр бүхий иргэдийн хаягийг хаасан ажиллагаа явуулаагүй, одоогийн байдлаар зарим жиргээчээс байцаалт авсан зүйл байхгүй гэдгийг хэлж байна.
4 цагийн өмнө
6 цагийн өмнө
9 цагийн өмнө
9 цагийн өмнө
Өчигдөр
87365
30401
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.