“Энх-Ундрага” эмнэлэгт арга хэмжээ авлаа

2019-09-4 Мэдээ, мэдээлэл

 

НМХГ-ын 70128012 утсанд иргэн Д.Э-ээс ирүүлсэн гомдлын дагуу Баянгол дүүрэгт байрлах “Энх-Ундрага” ЗГБХН-ийн эмнэлэгт хяналт шалгалт хийгдлээ.

 

Шалгалтаар тус эмнэлэг нь байгууллагын хэмжээнд дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй, тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт болон эмч, сувилагч нар үйл ажиллагаандаа холбогдох стандарт, дүрэм журмыг мөрдөж, үйлчлүүлэгчид үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг бүрэн хангаж ажилласан байдал хангалтгүй байгаа зэрэг зөрчил илэрсэн байна. Иймээс “Энх-Ундрага” ЗГБХН-д Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтаар шийтгэл оногдуулж, иргэнд хариу мэдэгдэв.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.