Тэгвэл өнөөдөр уг шалгаруулалтын эхний шатад тэнцсэн иргэдтэй гэрээ байгуулах юм байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр /2019.08.30/ орон сууцны зөвлөх комисс хуралдана. Хурлаар хоёр асуудал шийдэгдэнэ. Нэгдүгээрт эхний шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээлэл нь үнэн бодит, зөрчилгүй байвал иргэдийн мэдээллийг эцэслэн баталж, цаашид НОСК-д гэрээ байгуулах, байр, давхраа сонгох зэрэг ажлууд хийнэ. Хоёрдугаарт гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдийн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн 30 айлтай гэрээ байгуулах ажаа. Өнөөдрөөс эхлээд эрэмбийн дагуу дараагийн иргэд рүү нэг бүрчлэн ярьж мэдээлэл өгөхөөр юм байна.
Түрээсийн орон сууцны бүртгэлийг долдугаар сарын 22-оос наймдугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахим бүртгэлийг иргэдийн дунд нээлттэй явуулсан. Ингэхдээ түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах юм.
Цахим бүртгэлд дээрх найман ангиллын түрээслээд өмчлөх, энгийн түрээс гэсэн 16 төрөл дээр нийтдээ 3558 иргэн бүртгүүлсэн. Эдгээрээс 582 иргэнд 972 айлын орон сууцны 60 хувьд ногдож байгаа. Үлдсэн 390 айлыг газар чөлөөлөлтөөр байр нь олгогдоно.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.