БНХАУ-ын Элчин сайдын яамны мэдэгдэл

2019-08-30 Мэдээ, мэдээлэл

Сүүлийн өдрүүдэд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Виз мэдүүлэгчдийн тоо тасралтгүй нэмэгдэж хэсэг бичиг баримт мэдүүлэгчид дугаарлан хүлээх хэрэгтэй болсныг бид анзаарсан билээ. Энэ жилээс эхлэн бичиг баримт мэдүүлэгчдэд илүү шуурхай, тааламжтай үйлчилгээ үзүүлэхийн тулд манай ЭСЯ нь даваа, лхагва, баасан гарагуудаас гадна мягмар гараг бүр тусгай хуваарь гарган 9:30-13:30 цагийн хооронд бичиг баримтыг урьдчилан хянаж, цаг товлож байгаа болно. Мөн түүнчлэн бид хүмүүнлэгийн талаас нь бодолцож, бичиг баримт мэдүүлэгчдийн дугаарлан хүлээлтийг багасгахын тулд нийт ажилчид цаг сунган их ачаалалтай ажиллаж байгаа бөгөөд бичиг баримт хүлээн авах ажлын өдрийн цагийн хуваарийг 9:30-12:00 цагаас 9:30-13:30 цаг хүртэл, материал тараах цагийн хуваарийг 16:00-17:00 цагаас 16:00-19:00 цаг хүртэл тус тус сунгаж, өдөр бүрийн ажлын цагийг дунджаар 3.5 цагаар сунган ажиллаж байна.
Дээрх зохицуулалтын дагуу бичиг баримт мэдүүлэгч нь долоо хоног бүрийн мягмар гарагт ирж материалаа урьдчилан хянуулж, материал нь бүрэн гүйцэд бэлтгэгдэж байх тохиолдолд лхагва, баасан эсхүл дараа долоо хоногийн даваа гарагийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авах бөгөөд тухайн өдрөө ЭСЯ дээр ирж мэдүүлгээ өгнө. Манай яамнаас долоо хоног бүр бичиг баримт мэдүүлэх баримтын тоог хангалттай олгож байгаа болно. Энэ жилийн 6 дугаар сараас эхлэн материалыг урьдчилан хянаж, бичиг баримт мэдүүлэх баримт олгосноор ЭСЯ дээр ирж хүлээх хугацаа илт багасч, эмх замбараатай болсон нь урьдчилан цаг товлох тогтолцооны ажлын үр дүнг харуулж байна.
Гэвч сүүлийн үед бидний анзаарснаар хэсэг бүлэг “Дугаар наймаалагч” этгээд нь урт хугацааны турш ЭСЯ-ны ойр орчимд байршиж, давтан оочирлох арга замыг ашиглан виз мэдүүлэх дарааллыг дамлан худалдаж үүнээсээ өндөр хэмжээний ашиг олж байна. Бидний олж мэдснээр ойролцоогоор 20 гаруй “Дугаар наймаалагч” этгээд ЭСЯ-ны ойр майхан барин хоноглож байна. Эдгээр “Дугаар наймаалагч” этгээдүүдээс шалтгаалж олон тооны бичиг баримт мэдүүлэгчид саадгүйгээр тухайн долоо хоногийн бичиг баримт мэдүүлэх баримтыг авч чадахгүйд хүрээд байна. Эдгээр үйлдэл нь Монгол иргэд болон бусад орны бичиг баримт мэдүүлэгч иргэдийн эрх ашгийг ноцтой хохироож байгаагаас гадна ЭСЯ-ны хэвийн үйл ажиллагаанд саад учруулж, мөн түүнчлэн Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцаанд сөрөг нөлөө үзүүлж байна. Бид дээрх байдлын талаар Монгол Улсын цагдаагийн байгууллагад дахин мэдэгдэж уг үйлдлийг таслан зогсоох, ЭСЯ-ны ойр орчмыг сахин хамгаалах арга хэмжээ авч өгөхийг хүссэн байгаа юм.
Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь доорхи мэдэгдэлийг дахин гаргаж байна.Үүнд:
1. БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ нь бичиг баримт мэдүүлэх эсхүл бичиг баримт мэдүүлэх баримт олгох асуудлаар аливаа хувь хүн болон байгууллагыг хэзээ ч итгэмжилж байгаагүй тул бичиг баримт мэдүүлэгчид нь хуурч мэхлэгдэн, өөрийн ашиг сонирхлоо хохироохоос болгоомжлон аливаа зуучлалын газар эсхүл байгууллагад итгэхгүй байхыг анхааруулж байна.
2. Бичиг баримт мэдүүлэгч нь заавал өөрийн биеэрээ манай ЭСЯ-нд ирж материалаа урьдчилан хянуулж, бичиг баримт мэдүүлэх баримт авах бөгөөд тухайн бичиг баримт мэдүүлэх баримтыг бусдад шилжүүлэх, өөрчлөх эсхүл хуурамчаар үйлдэхийг хориглоно. Аливаа байгууллага болон хувь хүн бичиг баримт мэдүүлэх баримтыг дамлан худалдах үйл ажиллагаа нь хууль бус үйлдэл бөгөөд тухайн үйлдэл илрүүлвэл манай ЭСЯ цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэж хуулийн дагуу шийдвэрлүүлэх болно. Хэрвээ “Дугаар наймаалагч” этгээдээр дамжин дугаар авч виз мэдүүлсэн тохиолдолд Хятад улсад зорчих виз авах боломжгүй болно.
3. Бичиг баримт мэдүүлэгч нь аливаа бичиг баримт бүрдүүлэхдээ ЭСЯ-ны хэвийн дэг журмыг даган мөрдөх, өөрийн ухамсраар эмх замбараатай байх, ЭСЯ-тай идэвхтэй зохицон ажиллаж хамтдаа “Дугаар наймаалагчид”-ын үйлдлийг таслан зогсоох үүрэгтэй.
Монголын нийгмийн бүхий л салбарынхан манай ЭСЯ-ны ажилд анхаарал халамж тавихыг хүсч буй бөгөөд хэрэв “Дугаар наймаалагч”-ийн мэдээлэлтэй байх тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэж шуурхай арга хэмжээ авахуулна уу. Мөн түүнчлэн хэвлэл мэдээллийн найз нөхөд маань өөрийн салбарын үүрэг хариуцлага, ухамсраар “Дугаар наймаалагч” -ийн нөхцөл байдлыг үнэн бодитоор мэдээлэх, ЭСЯ-ны өнөөг хүртэлх чармайлт зүтгэлийг үнэн бодитоор сурталчилж, бичиг баримт мэдүүлэгчдийг хэвийн дэг журмын дагуу ирж виз мэдүүлэхэд нь хөтөлж өгнө үү. Манай ЭСЯ нь урьдынхаа адил Хятад-Монгол хоёр улсын найрсаг харилцааны үүднээс үргэлжлүүлэн ажлын цагийг сунган ажиллаж, визны ажлыг чанарын өндөр түвшинд үр бүтээмжтэйгээр гүйцэтгэж, Хятад-Монголын харилцааны хөгжилд хувь нэмэрээ хичээнгүйлэн оруулах болно.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
2019 оны 8-р сарын 27-ны өдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.