Жил бүр хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан орон нутгаас нийслэл рүү зорчих урсгал нэмэгддэг. Энэ ид ачааллын үед “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-аас давхардсан тоогоор нийт 977 тээврийн хэрэгслийг нэмэлтээр гаргаж, иргэдэд үйлчилж байна.
Энэ ажлын хүрээнд “Оюутан тээвэр” нэгдсэн арга хэмжээний хяналт шалгалтыг жил бүр тогтмол явуулдаг бөгөөд зорчигчдын ая тухтай, аюулгүй тав тухтай зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс тус үйлдвэрийн газрын Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хөдөлгөөний удирдлагын хэлтсүүд хамтран Төв аймгийн Лүн сумын уулзвараар баруун аймгууд руу хот, хоорондын нийтийн тээврээр зорчиж буй зорчигчдод цэвэр ус, жигнэмэгээр үйлчилж, тэдний санал хүсэлтийг сонсчээ.
Иргэд баталгаатай тээврийн хэрэгслээр зорчиж байгаадаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, зорчигч тээврийн үйлчилгээ иргэдэд чиглэгдсэн ая тухтай, боловсронгуй болж байгаад талархаж буйгаа илэрхийлж байв.
Тасалбараа онлайнаар захиалахаас гадна өөрт ойр томоохон үйлчилгээний төвүүдэд байрлах Киоск машинаас ч авах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн үйлчилгээ авах цаг хугацааг хэмнэсэн ажил болсон билээ.
Мөн Автотээврийн үндэсний төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбоотой болон техникийн саатлыг арилгах “Шуурхай бүлэг” ажиллуулж эхэлжээ. “Шуурхай бүлэг ” зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, зам засварын ажилтай холбогдуулан иргэдийг аюулгүй зорчуулахын төлөө 24 цагаар GPS-ээр хяналт тавин ажиллаж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.