Амиа алдсан байлдагчийн хэргийг шүүх хурал лхагва гарагт болно

2019-08-26 Мэдээ, мэдээлэл

Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг нас барсан хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 22-ны өдөр гарсан талаар мэдээлсэн билээ. Орхон аймгаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард намрын ээлжээр татагдан очсон 19 настай А нь өглөөний гүйлтэнд гүйснийхээ дараа цэргийн байранд ороод удалгүй нас барсан байдаг.

Уг хэрэг гарсан даруйд цагдаагийн байгууллагаас “гадны нөлөөгүй” хэмээн тайлбарласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл уг хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч шүүх хурлын тов наймдугаар сарын 28-ны өдөр буюу ирэх лхагва гарагт Говьсүмбэр аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогджээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.