Улсын аварга Э.Оюунболдын цолны наадмын тов гарсан ч хойшлогджээ

2019-08-15 Мэдээ, мэдээлэл


Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадамд түрүүлсэн Улсын аварга Э.Оюунболдын цолны мялаалгын наадмын тов гарч, зочид төлөөлөгчиддөө урилга тараасан ч өнөөдрөөс эхлэн түр хойшилсон хэмээн дуулгах болжээ. Тус найрыг энэ сарын 18-ны өдөр Хэнтий аймагт зохион байгуулахаар бэлтгэж байсан юм. Гэвч өнөөдөр “Баяр наадмын зохион байгуулах хороо”-ны хурлаар ийнхүү хойшлуулжээ. Учир нь тус хорооноос хориотой бодис хэрэглэсэн хоёр бөх байгаа гэдгийг олон нийтэд мэдэгдсэн. Тиймээс бөхчүүдийн шийдвэрийг харж, “В” сорьцыг шинжлүүлэхгүй гэвэл албан ёсны мэдээллийг наймдугаар сарын 19-нд мэдээлнэ гэсэн юм. Хэрвээ хориотой бодис хэрэглэсэн гэх хоёр бөх “В” сорьцийг шинжлүүлнэ гэж Допингийн эсрэг үндэсний төвд хандвал дахин 10-аас дээш хоногоор сунгагдах юм. Учир нь “В” сорьцийн шинжилгээг БНСУ-д итгэмжлэгдсэн лабораторид шинжлүүлэх учир дахин хариу гарах хугацаа хойшлогдоно.

 

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.