Улсын их баяр наадмын үеэр Хүй долоо худгийн Соёл, урлагийн талбайд худалдаа үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэдийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ.
Соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдаа, хөдөлгөөнт тоглоом, кофе шопын үйлчилгээний зөвшөөрөл хүссэн хүсэлт, холбогдох материалыг ирэх сарын 3-ныг хүртэл “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын байранд хүлээн авах юм.
Худалдаа, үйлчилгээ явуулах хүсэлтэй аж ахуйн нэгж, иргэн 8820-5242, 9110-6888 тоот дугаараас дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.
Шалгарсан аж ахуйн нэгж, иргэдийг ирэх сарын 5-нд олон нийтэд зарлана.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.