Япон Улсын Анагаах ухаан, нийгмийн халамжийн олон улсын их сургууль /АУНХИС/-ийн тэтгэлгээр 2020-2021 оны хичээлийн жилд оюутан суралцуулах сонгон шалгаруулалт зарлалаа.
Уг тэтгэлгийг Монгол Улсын БСШУСЯ болон Япон Улсын АУНХИС-ийн хооронд 2018 онд байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд зарлаж буй юм. Сонгон шалгаруулалтыг 2 үе шаттай зохион байгуулна. Шалгаруулалтад тэнцсэн иргэдийн суралцах эцсийн шийдвэрийг Япон Улсын АУНХИС гаргах юм.
Тэтгэлгийн талаарх товч мэдээллийг дор дурдсанаар хүргүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг /энд дарж авна уу/
/Анкетыг энд дарж авна уу/ англи хэлээр үзэж танилцах боломжтой. https://admissions.iuhw.ac.jp/internationalstudents/pdf/2020ApplicationMongolianScholarship_en.pdf
Суралцуулах мэргэжлийн чиглэл
Department of Nursing
Department of Physical Therapy
Department of Occupational Therapy
Department of Speech and Hearing Sciences
Department of Orthoptics and Visual Sciences
Department of Radiological Sciences
Department of Pharmaceutical Sciences
Department of Medical Technology and Sciences
Department of Social Services and Healthcare Management
Өргөдөл гаргагч нь 2019 оны 8 дугаар сарын 19-нээс 9 дүгээр сарын 13-ныг хүртэл бүрэн, гүйцэд бөглөсөн анкет, холбогдох баримт бичгийг БСШУСЯ-нд хүлээн авах болно.
Тэтгэлгийн талаарх мэдээллийг ажлын өдрүүдийн 9.00-11.30 цагт БСШУСЯ-ны 267131 утсаар лавлах боломжтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.