БХ-ын сайдыг огцрохыг шаардав

2017-04-17 Засгийн газар

Төв аймгийн Алтанбулаг сумын нутагт байрлах Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд хээрийн сургуулилт хийж байсан Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр албан хаагч гар бөмбөг дэлбэрсний улмаас амиа алдаж, найман албан хаагч шархадсан харамсалтай хэрэг энэ сарын 11-ны өдөр гарсан.

Тиймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд хариуцлага хүлээлгэж, огцруулах саналаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өнөөдөр хүргүүлсэн байна. Тэрбээр тангараг өргөсөн цэрэг энх цагт осолдоно гэдэг салбар сайдын алдаа гэж үзээд ийнхүү огцруулахыг шаарджээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.