ЭХЭМҮТ-ийн Нүдний мэс заслын тасгийн эмч нар Канад улсын их сургуулийн нүдний тасгийн профессор Кристофер Лайнс эмчтэй хамтран Монгол Улсад анх удаа хоср төрлийн мэс засал эмчилгээг амжилттай хийв.
Гэмтлийн гаралтай нүүрний 6-р мэдрэлийн саажилттай хялар хүүхдэд “Ботулины токсин” хийснээр нүдний хөдөлгөөн хязгаарлагдаж баруун нүд гадагш хөдлөхгүй байсан 6 настай хүүгийн нүдний хөдөлгөөн сэргэж, хэвийн хардаг боллоо.
Төрөлхийн нүдний даралт ихсэх өвчтэй хүүхдэд анх удаагаа “Өнцөг нээх” мэс засал буюу гониотоми хийлгэснээр зургаан настай охины нүдний даралт буурлаа.
Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.