Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, төр, нийгмийн зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч Бавуугийн Лхагвасүрэнг өнөөдөр сүүлчийн замд нь үдэж байна.
Улсын драмын эрдмийн театрт болсон салах ёслолд төр, нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон, зохиолч, яруу найрагч нөхөд нь, уншигч, сонсогч, үзэгчдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын гишүүд их найрагчтай салах ёс хийж, гэр бүл, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийллээ.
Талийгаачийг төрсөн нутаг Төв аймгийн Баян-Өнжүүл суманд нь нутаглуулах аж.
Тэрээр 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсч, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцаж, Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд ажиллаж байв. Монгол түмний бахархал болсон их найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуай ийнхүү 75 насандаа бурхны орныг зорьж, Монголын утга зохиолд нөхөж баршгүй гарз тохиолоо.
17 цагийн өмнө
19 цагийн өмнө
19 цагийн өмнө
21 цагийн өмнө
22 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.