Нью-Йоркийн Колумбын их сургуульд сэтгүүл зүй, уран зохиол, хөгжим, театрын урлагийн салбарт гаргасан амжилтын төлөө олгодог Пулицерийн шагналын эздийг зарлажээ. Энэ тухай “Коммерсант” сонинд мэдээлэв.
Тухайлбал, олон улсын сэтгүүл зүйн салбарт тус шагналыг “The New York Times” сонин Оросын Ерөнхийлөгч Владимир Путины тухай нийтлэл бичсэнийхээ төлөө хүртжээ. Пулицерийн шагналыг үндэстний сэдвээр бичсэн The Washington Post сонины сэтгүүлч Дэвид Фарентолд гардан авсан байна. Түүний бичсэн материалуудад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын буяны байгууллагуудад өгсөн хандив нь эргэлзээтэй гэдгийг батлахаар оролджээ.
Уран сайхны шүүмжлэлийн номинацид театрын найруулгын талаар цөөнгүй материал бичсэн The New Yorker-ийн сэтгүүлч Хилтон Элс хүртсэн байна. Нийгмийн зүтгэлтэн номинацид цагдаагийн ажилтан эрх мэдлээ буруугаар ашигласан талаар бичсэн New York Daily News болон Propublica сонинууд шагналыг хуваан авчээ. Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн номинацид Пулицерийн шагналыг Баруун Виржиниа муж улсад хар тамхи худалдаж байгаа тухай бичсэн Charleston Gazette-Mail-ийн Эрик Эйр хүртжээ.
Пулицерийн шагнал бол сэтгүүл зүй, уран зохиолын салбарын хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг юм. Уг шагналыг 21 номинациар олгодог бөгөөд 10 мянган ам. долларын мөнгөн шагнал дагалддаг байна.
Өнгөрсөн онд сэтгүүлч, зохиолчдын анхаарлын төвд Ойрхи Дорнодын байдал, террорист халдлагууд, “Лалын улс” бүлэглэл бий болсон зэрэг үйл явдал байсан юм. Ийм учраас хэд хэдэн шагналыг эдгээр сэдвээр бичсэн хүмүүст олгосон байна.
Б.Буд
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.