Харуулд гарсан цэрэг морь, буутайгаа оргожээ

2019-01-31 Мэдээ, мэдээлэл

 

Увс аймгийн Баруунтуруу сумын 0311 дүгээр ангид алба хааж байсан цэрэг энэ сарын 30-нд харуулд гарч байгаад сураггүй болжээ.

Энэ талаар Хил хамгаалахын ерөнхий газраас тодруулахад “Завхан аймгийн Асгат сумаас өнгөрөгч оны аравдугаар сард цэрэгт татагдсан В гэх цэргийн алба хаагч нь энэ сарын 30-нд харуулд гарч байгаад харуулын байраа орхин явсан. Тэрбээр 19 настай. Өмнө нь цэргийн ангийн холбогдох тушаалтнуудаас чөлөө хүсч байгаагүй. Цэргийн ангиасаа явахдаа морь унаад, зэвсгээ авч явсан. Гэхдээ хил давсан уу, төөрсөн үү гэдгийг тогтоогоогүй байна” гэлээ. Түүнийг Хил хамгаалах ерөнхий газар, болон холбогдох байгууллагууд хамтран хайж байгаа ажээ. Мөн ОХУ-д энэ талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.