Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан хулгайн гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн тухай цагдаагийн байгууллагаас мэдээлж байна. Мөн халаасны хулгайн гэмт хэрэг дээрэм, орон байр тонон дээрэмдэх гэмт хэрэг гарч байгаа аж.
Тухайлбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах …. тоот орон сууцны айлаас 40 кг татсан мах алдагдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт бүртгэгдсэн байна. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлсэн бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг илрүүлээд байгаа аж.
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэн та өөрийн өмч хөрөнгөндөө анхаарч, тавих хяналтаа сайжруулах, ялангуяа хөдөө орон нутгийн иргэд нийслэлийн томоохон худалдааны зах, дэлгүүрээр явахдаа халаасны хулгайн болон залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, соноо сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.