Автобус шатсан хэрэг дахиад гарчээ

2019-01-24 Мэдээ, мэдээлэл

Өнөө өглөө буюу 06.30 цагийн үед Орбит, Тахилт чиглэлд явдаг автобус зам дээр шатсан байна. Харин аз болоход үйлчилгээндээ гарахаар түр зогсолт хийж байсан учраас ямар ч зорчигч суугаагүй байсан гэнэ. Одоогийн байдлаар хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа юм.

Дашрамд сануулахад, хэдхэн хоногийн өмнө Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Цайз 16 захын хавьцаа Улаанхуаран-Мах маркет чиглэлийн автобус шатсан хэрэг гарсан билээ.

Уг автобус нь техникийн бүрэн бус байдлын улмаас түр зогсолт хийсэн байсан бөгөөд “Блюбус” ХХК-ийн эзэмшлийн автобус байжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.