Задгайгаар худалдаалж буй үрлэн чихэр, самарны хугацаа дууссан байжээ

2019-01-21 Мэдээ, мэдээлэл

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу энэ сарын 9-нөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтыг хийж байна. Иргэдийн хамгийн ихээр худалдаж авдаг үрлэн чихэр чавга хатаасан жимсийг үйлдвэрлэсэн хугацаа дууссан байхад нь задгайгаар худалдаалж байсан тохиолдлыг илрүүлжээ. Тиймээс ард иргэдийг аливаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа үйлдвэрийн хаяг, үйлдвэрлэсэн он сар өдөр, дуусах хугацаа зэргийг сайтар хянаж авахыг сануулж байна. Мөн үрлэн чихэр самар зэргийг ямар нь тодорхойгүй савнаас ууталж өгдөг, хагас кг, нэг кг-аар нь савласан чихэр зэргийг авахдаа үйлдвэрийн хаяг шошгийг хугацааг заавал шалгахыг мэргэжлийн байгууллагаас сануулж байна.

Шалгалт хоёрдугаар сарын 8 хүртэл үргэлжилнэ.

Урьдчилсан хяналт шалгалтад 158 аж ахуйн нэгж, 950 иргэн нийт 1108 худалдааны төв, зах, сүлжээ дэлгүүр, хүнсний үйлдвэр, нийтийн хоолны газрууд хамрагджээ. Шалгалтаар 518 зөрчил илхүүлснээс 56.2 хувийг арилгуулсан бөгөөд 48 заалт бүхий 8 хугацаатай шаардлагыг өгсөн байна.

71 аж ахуй нэгж, иргэнд зөрчлийн хэрэг бүртгэлт явуулж 61 хэргийг хялбаршуулсан журмаар, 10 хэргийг зөрчлийн хэрэг нээн шалгаж байгаа бөгөөд 69 ААН, иргэнд 42.8 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна.

Сонгинохайрхан дүүргийн Эгүшин ХХК-ийн хүснийн дэлгүүр
Энхжин,
Сэлэнгэ зах,
Баянгол дүүргийн Хархорин худалдааны төв,
Хороолол зах,
Барс 2,
Шилэн зах,
Нарантуул худалдааны төвийн өргөлтгөлд худалдаж байсан хадгалах горим алдсан, хадгалалтын хугацаа дууссан 35 нэр төрлийн 65 кг, 346 ширхэг 1138.3 мянган төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүнийг хураан авч, устгалын комисст шилжүүлсэн байна. Мөн хаяг шошгын зөрчилтэй 23 нэр төрлийн 60.2 кг, 695 ширхэн 1707.6 мянган төгрөгийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг буцаан татан авалт хийлгэсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.