Сар шинэ-2019″ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтсээс “Саппоро” тусгай арга хэмжээг 2019 оны нэгдүгээр сарын 10-ны өдрөөс зохион байгуулж эхлүүлээд байна. Уг арга хэмжээ хоёр сарын хугацаатай үргэлжлэх бөгөөд зохион байгуулагдсан эхний долоо хоногийн байдлаар “Саппоро” орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг саатуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явууллаа.
Тэдэнд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авсан аж. Мөн зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээг авчээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.