Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын дарга М.Энхболд албан бичиг уншиж, танилцуулав. Тэр нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын гаргасан албан бичиг байсан юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Батзанданыг намын бүлгээс хасах шийдвэр гаргасан тухай байв. Уг бичигт “АН-ын гишүүн Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатай АН-ын гишүүнчлэлээс хасах тухай АН-ын шийдвэр гарсан. Энэ дагуу УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн гишүүнээс хасч өгнө үү” гэжээ. Өмнө нь Засгийн газрыг огцруулах үеэр намын бүлгийнхээ шийдвэрийн эсрэг ажилласан гэх үндэслэлээр Ж.Батзандангийн намын гишүүнчлэлийн эрхийг дөрвөн жилээр хязгаарласан. Үүнийг намын удирдлага тайлбарлахдаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан нь намын бодлого шийдвэрийнхээ эсрэг байнга ажиллаж ирсэн учраас ийм арга хэмжээ авсан хэмээн тайлбарласан. Хүсэлтийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэх юм байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.