УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг хэлэлцэх үед АН-ын бүлэг зургаан цагийн завсарлага авав.
УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн хамаарал бүхий компани ЖДҮХС-гаас зээл авсан хэргийг АТГ шалгаж байгаа бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэх нөхцөл байдал тогтоосон тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирүүлснээ Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан чуулганд танилцууллаа.
Уг асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо, Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцээд хүлээн авахаас татгалзсан байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлэх үеэр УИХ дахь АН-ын бүлэг тийнхүү завсарлага авснаар өнөөдөр 10.00 цагаас хуралдааныг үргэлжүүлэхээр тогтлоо. Уг асуудлыг шийдвэрлэсний дараа Г.Солтан, Л.Энхболд, Г.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийн асуудлыг мөн хэлэлцэх юм.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30406
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.