Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багийн нутаг автозамын зорчих хэсэг /Сумын төвөөс хойд зүгт 10 км-т/ Улаанбаатар хотоос Замын-Үүд сумын чиглэлд зорчиж явсан 45 зорчигчтой “Юниверс” загварын хүн тээврийн автобус осолдсон.
Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ОБЕГ-ын 2 алба хаагч, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн 2 их эмч, 1 сувилагч, Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн нисэх багийн бүрэлдэхүүний 4 алба хаагч, нийт 9 хүний бүрэлдэхүүнтэй Шуурхай ажлын хэсэг биеийн байдал хүнд 2 иргэнд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг, оношилгоо, эмчилгээ хийх, Улаанбаатар хотод тээвэрлэн авчрах зорилгоор Зэвсэг хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр 01.09-ний өдрийн 06:11 цагт тус аймгийн Замын-Үүд сумын чиглэлд нислэг үйлдсэн. Нисдэг тэрэг 3 цаг орчим нисээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 09:10 цагт хүрэлцэн очно гэж Зэвсэгт хүчний 303 дугаар ангиас мэдэгдсэн аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.