Д.Батбаатар: Сүхбаатарын талбайд 200 гэр барин жагсах болно

2019-01-8 Мэдээ, мэдээлэл

Хэвлэлийн бага хурал

“Эрс шинэчлэл” хөдөлгөөнөөс мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөний тэрүүн Д.Ганбаатар “Сүхбаатарын талбайд энэ сарын 10-нд болох жагсаалд “Эрс шинэчлэл” хөдөлгөөн оролцож, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. Ингэхдээ МАНАН дэглэмийн эсрэг жагсахаас гадна, стратегийн орд газрын нөөцийн үнэлгээг дахиж хийх, цахимаар лиценз олгож байгаа байдлыг шалгуулахаар шаардлага хүргүүлнэ” гэв. Энэ үеэр тус хөдөлгөөний Удирдах зөвлөлийн гишүүн Д.Батбаатар “Сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд намууд бусармаг үйлдэл хийсэн. Тухайлбал, 1072 хувьцаа олгоно гэсэн боловч МАНАН-гийн эрх баригчид амлалтаа биелүүлэхийн тулд иргэдийн хувьцааг булаасан. Оюутан, ахмад настанд эх орны хишиг хэмээн нэг сая төгрөг олгосон байдаг. Энэ нь цэвэр луйвар. Яагаад гэвэл уг хувьцааг зарж, хувьчилж болохгүй гэсэн хуультай. Тиймээс “Эрс шинэчлэл” хөдөлгөөн 1072 хувьцааг иргэдэд буцаан олгохыг шаардан Засгийн газартай зарга хийнэ. Мөн 1072 хувьцааг зөвхөн 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн хүнд олгосныг эсэргүүцэж байна. Эдгээр шаардлагыг Засгийн газарт хүргүүлж, УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардан энэ сарын 10-нд Сүхбаатарын талбайд 200 гэр барин жагсах болно. Засгийн газарт 1072 хувьцаагаа булаалгасан иргэд манай хөдөлгөөний пэйжээр холбогдоорой ” гэв.

Засгийн газарт хүргүүлэх шаардлагад дараах зургаан зүйлийг багтаасан байна:

Шүүх, хуулийн байгууллагад нэн даруй шинэчлэл хийх

Стратегийн орд газруудын нөөцийн үнэлгээг дахин тодорхойлох

Стратегийн орд эзэмшиж байгаа төрийн өмчийн компаниудыг иргэн бүрт хувьцаа хэлбэрээр шууд эзэмшүүлэх

Утаа, агаарын бохирдол, төвлөрлийн асуудлыг цогцоор шийдэхийн тулд гэр хорооллын иргэдийг амины орон сууцжуулах, ипотекийн зээлийн нэгдсэн сан бий болгох.

УИХ-ын сонгуулийн тухай хууль, улс төрийн намын тухай хуулийг яаралтай хэлэлцэж батлах

Төрийн бүх салбар байгууллагад хараат бус иргэний нийгмийн хяналтыг бий болгох

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.