Цаг уур, орчны шинжилгээний газраас 2018 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтжээ.
Үүнд Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнодын ихэнх, Баянхонгор, Өмнөговь, Архангай, Өвөрхангай, Төв, Хэнтий, Сүхбаатарын зарим сумдын нутгаар 0-5 см, Увсын Давст, Тэс, Түргэн, Хяргас, Завханы Баянхайрхан, Яруу, Тэс, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тосонцэнгэл, Цэцэн-Уул, Булганы Сэлэнгэ, Дашинчилэн, Тэшиг, Сэлэнгийн Орхон, Орхонтуул, Дархан-Уулын Дархан, Төвийн Цээл сумдын нутгаар 6-10 см, Баян-Өлгийн Алтай, Даян, Увсын Малчин, Баруунтуруун, Зүүнговь, Улаангом, Завханы Баян-Уул, Улиастай, Хөвсгөлийн Хатгал, Улаан-Уул, Сэлэнгийн Ерөө (Бугант) сумдын нутгаар 11-18 см зузаан, бусад нутгаар цасгүй байна.
Эх сурвалж: ОБЕГ