Монгол Улс ард түмний чөлөөт ардчилсан сонгуулийн үр дүнгээр түүхэндээ анх удаа байнгын ажиллагаатай парламент байгуулаад 29 дэхь жилийнхээ нүүрийг үзэж байна. Гэвч сүүлийн нэг сар гарны хугацаанд байнгын ажиллагаатай парламентын үйл ажиллагаа тасалдаж төрийн ажил гацаанд орсон. Учир нь парламентын спикерээ хүлээн зөвшөөрөхгүй 40 гишүүн ажил хаялт зарласан гэж хэлж болно.
Тэдний бойкот өнөөдрийг хүртэл үргэлжилж шинэ оны ажлын анхны өдөр УИХ- ын хоёр байнгын хорооны хурал ирц хүрээгүй шалтгаанаар хойшиллоо.
Байгаль орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд 19 гишүүн оролцох байснаас дөрвөн гишүүн ирсэн юм. Өнөөдрийн хуралдаанаар Монгол улсын ерөнхийлөгчөөс агаарын бохирдлын асуудлаар өнгөрсөн он жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажил, зарцуулсан хөрөнгийн хэмжээтэй холбоотой ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах байжээ. Үүнээс гадна уг асуудалд дүгнэлт хийх ажлын хэсэг томилох, ахлагчийг сонгох, тов тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч гурав дахь удаагаа хойшиллоо.
УИХ ын байнгын хороодын хуралдаан ирц хүрээгүйн улмаас хуралдаж чадахгүй байгаа шиг УИХ ын нэгдсэн чуулган ирц бүрдээгүй шалтгаанаар найм дахь удаагаа хойшлогдсон. Энэ долоо хоногт ч чуулган хуралдах эсэх нь мөн л тодорхойгүй байна. Учир нь УИХ ын дарга М. Энхболд өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх шаардлагагүй гэх байр суурийг илэрхийлээд байгаа. Харин нөгөө талд байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэсэн 40 гишүүний бойкот УИХ ын даргыг өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгөх хүртэл үргэлжилнэ гэж байгаа юм.
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
16 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.