Монголын иргэний агаарын тээвэр(МИАТ)-ийн ОМ302 дугаартай аяллын нислэг агаарын хөлгийн хаалганд гэмтэл гарсны улмаас утаа гарч ослын буулт хийсэн гэх мэдээлэл тарсан. Энэ талаар МИАТ-ээс албан ёсоор тайлбар гаргажээ.
Тодруулбал “Энэ сарын 21-ний өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ302 дугаар аяллын агаарын хөлгийн хяналтын самбарт “check-in” гэрэл ассан тул тус агаарын хөлөгт техникийн үзлэг хийхээр буцаж, БНСУ-ын Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд газардах шаардлага гарсан. Инженер техникийн ажилтнууд агаарын хөлгийн дугуйны хэсэгт гарсан дутагдлыг илрүүлэн шуурхай арилган нислэгт бэлэн болгосон байна.
Тус агаарын хөлөг орон нутгийн 00:43 цагт Инчеон ОУНБ-аас хөөрч Улаанбаатар хотын Чингис Хаан ОУНБ-д 04:04 цагт хэвийн газарджээ. Тус агаарын хөлгийг газардсаны дараа дахин техникийн нарийвчилсан үзлэг хийн нислэг үйлдэх боломжтой болохыг тодорхойлсон байна. Техникийн саатлын улмаас зорчигчдын тав тухыг алдагдуулсанд зорчигч, үйлчлүүлэгч та бүхнээс гүнээ хүлцэл өчье.
Энэ сарын 22-ны өдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301 дугаар аяллын нислэг төлөвлөсөн цагтаа Чингис Хаан ОУНБ-аас хөөрсөн” гэжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30428
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.