Өнөөдөр хуралдсан МАН-ын бүлгийн хурал дөнгөж 33 гишүүний ирцтэйгээр (бүлэгт 64 гишүүн багтдаг) 11 цагийн үед арайхийн эхэлсэн байна.
Явцын дунд гишүүд уван цуван орж ирсээр 43 болжээ. Хурлаар Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, алтны татварын 2.5 хувийг цаашид үргэлжлүүлэн мөрдөхийг дэмжих талаар хэлэлцсэн боловч 26 нь буюу 60.5 хувь нь татгалзсан санал өгснөөр унасан байна. Засгийн газрынхаа өргөн барьсан саналыг дэмжээгүй гишүүдийн дотор У.Хүрэлсүхийн танхимын 4 сайд, Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр У.Хүрэлсүхийг дэмжсэн 8 гишүүн, нийт 12 хүн байгаа юм.
Эндээс У.Хүрэлсүхийн танхим багаар ажиллаж чаддаггүй, дотроо санал зөрөлдөөнтэй, Ерөнхий сайддаа итгэдэггүй гэсэн дүгнэлт гарна. Ийм байдал нэг бус удаа гарч байгаа билээ.
У.Хүрэлсүхийн эсрэг 32-ын бүлгийн гишүүд алтны салбарт ажилладаг, уул уурхайн үйлдвэрлэл эрхэлдэг цөөхөн гэр бүлийг дэмжсэн ийм шийдвэр гаргаж болохгүй гэсэн байр суурьтай байжээ.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.