Олон улсад мөрдөгдөж буй бизнесийн хууль тогтоомжоор гадаадын хөрөнгө оруулалт шууд ба шууд бус хоер хэлбэрээр хийгддэг. Шууд хөрөнгө оруулалтаар төрийн өмчийн улсын үйлдвэрийн газрын дүрмийн сангийн тодорхой хэсгийг болон дэд бүтцийн обьектэд эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр хөрөнгө оруулж, төрийн өмчийг хувийн эзэмшил, менежментэд шилжүүлдэг бол шууд бус, багцын хөрөнгө оруулалтаар санхүүжилтийн үйл ажиллагаанд болон шийдвэр гаргалтанд хяналт тавих боломжгүй, нийт үйлдвэрлэлийн зардлыг санхүүжилтийн давуу эрхийн хувьцааны хэлбэрээр хөрөнгө оруулалтад тооцож, ирээдүйд бүтээгдэхүүн борлуулалтын ашгаас давуу эрхийн хувьцааны ноогдол ашиг болон хүүгийн хуримтдлагдсан төлбөрийг эн тэргүүн ээлжинд шаардаж гаргах эрх эдлэх замаар хэрэгжүүлдэг.
Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтыг ордын нөөц тогтоох хайгуулын үе шатаас эхлэн Айвенхоумайнз компани Торонтогийн Хөрөнгийн Бирж дээр нээлттэй хувьцаа гарган, хувьцаа арилжаалсан хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө АМ корпораци 2007 оны 10 сард Рио Тинто компаниас АМ корпорацийн эзэмшилийн Оюутолгой төслийн үйл ажиллагааг санхүүжүүлэхээр 3 жилийн хугацаатай, АМ корпорацийн 45.8 сая энгийн хувьцаанд хөрвөх 350 сая ам. долларын зээлийг жилийн либор дээр 3.3% нэмэгдүүлсэн хүүтэйгээр зээлдэж авсан ба Рио Тинто компани 2007 онд 150 сая, 2008 онд 200 сая долларын санхүүжилтийг тус тус хийжээ.
Хөрөнгө оруулалтын гэрээнийн үндэслэлд Оюутолгой төслийн санхүүжилтийг зөвхөн Айвехоумайнз компаний хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжилэхээр заасан байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсаны маргааш нь буюу 2009 оны 10 сард РиоТинто компани Айвениоумайнз компаний 46,3 сая энгийн хувьцааг 388 сая доллараар шилжүүлэн авсан ба Монголын ЗГ-тай Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсантай холбогдуулан РиоТинто групп Айвенхоумайнз компаний энгийн хувьцаны 46.5 хувийг худалдан авах замаар Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын 90% хариуцахаар стратегийн санхүүжүүлэлтийн гэрээ байгуулсан байдаг. АМ корпораци Рио Тинто компаний хооронд байгуулсан стратегийн түншлэлийн гэрээний дагуу Рио Тинто корпораци 2010 оны 9 сард АМ корпорацийн 40,1 сая хувьцааг 400,8 сая доллараар худладан авч нйит хувьцааны 34 хувийг, 2011 оны 3 сард 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж нйит хувьцааны 42.1 хувийг, 2012 онд 1,2 тэрбум ам долларын хөрөнгө оруулалт хийж нийт хувьцааны 49% Рио Тинто эзэмшихээр тохиролцсон байна.
Айвенхоумайнз корпорацийн 2002-2010 онуудын Санхүүгийн тайлангийн товчоо , \сая доллар\
Рио Тинто компани дээрхи АМ компаний санхүүгийн товчооноос харахад 2006 оноос Айвенхоумайнз компаний 37,1 сая ширхэг буюу 9,92% хувьцааг эзэмшин, стратегийн түншлэлийн гэрээ байгуулан Оюутолгой төсөлд хөрөнгө оруулахаар тохиролцсон байна Тус компаний 2010 оны санхүүгийн балансад МУ-ын ЗГ-ийн ээзэмшлийн борлогдоогүй \хяналтгүй багцийн хувьцааг\ 38,0 сая ам долларын үнэ бүхий 35,7 сая буюу 5,47% -ийн хувьцааг бүртгэсэн байна.
2012 оны 1 сарын 24 өдөр Рио Тинто компани Авенхоумайнз компаний нийт хувьцааны эзэмших хувийг 49 %-иас 50,9 % болгож, Оюутолгой төслийг давуу эрхтэйгээр эзэмших эрхтэй болж, 2012 оны 6 сард Авенхоумайнз компаний нэрийг Туркойз Хилл Ресоурсиз /ТХР/ болгон өөрчилж, энэ компаний удирдлагын менежментийн багт өөрчлөлт оруулсан ба ТХР компаний балансаас Овоот толгойн нүүрсний актив болон бусад Авенхоумайнз компанид хамаарах активуудыг тусгаарлаж Туркойз Хилл Ресоурсиз компанид зөвхөн Оюутолгой төслийн активууд хамаарах болсон байна. Айвенхоумайнз болон одоогийн нэрээр Туркойз Хил Ресоурсиз нээлттэй хувьцаат компаний хувьцаат хөрөнгийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хуучин нэрээр Айвенхоумайнз инк Монголия ХХК буюу одоогийн нэрээр Оюутолгой ХХК оператор компаний үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд зарцуулсан хөрөнгөөр капиталжин, толгой компаний санхүүгийн балансад хөрөнгө нь бүртэгдэж байх ёстой юм. Гэтэл Рио Тинто Компани ТХР компаний хувьцааг худалдан авсан тэр хувьцаа эзэмшилийн хөрөнгөөр Оюутолгой төслийг санхүүжүүлэх ёстой байтал Оюутолгой төслийн бүх санхүүжүүлэлтийг санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор ирээдүйд хүүтэй эргэн төлөгдөх зээл хэлбэрээр санхүүжүүлж байгаа нь компаний охин хараат компаний олон улсын нягтлан бодох санхүү бүртгэлийн стандартыг бүдүүлгээр зөрчиж байна.
Туркойз Хилл компаний эзэмшигчийн хувьцаат хөрөнгө, сая ам доллар
Туркойз Хилл компани 2009 оноос 2013 он дуустал 580,7 сая ширхэг энгийн хувьцаа зах зээлд гаргасан бөгөөд уг хувьцааны 274672,0 мянган ширхэг буюу 47,3 хувь нь илүүдэл буюу зах зээлд хөвөгч \борлогдохгүй\ хяналтгүй хувьцаа бөгөөд уг хувьцааны 8,9% буюу 44,1 сая ширхэг хувьцааг МУ-ын ЗГ-ын 34 %-ийн хяналтгүй хувьцаа хэлбэрээр ТХР компаний балансад бүргэлтэй байна.
Оюутолгой ХХК-ний нийт өр, сая ам доллар
Толгой компани Турзойз Хиллийн өр төлбөр ба зээлийн дүн, сая ам доллар
Туркойз Хилл компани 2009 оноос 2013 он дуустал 580669,1 мянган ширхэг энгийн хувьцаа зах зээлд гаргасан бөгөөд уг хувьцааны 274672,0 мянган ширхэг буюу 47,3 хувь нь илүүдэл буюу зах зээлд хөвөгч \борлогдохгүй\ хяналтгүй хувьцаа бөгөөд уг хувьцаат хөрөнгийн алдагдлыг, МУ-ын ЗГ-ын 34 %-ийн хувьцаанд хамаатуулж байгаа нь санхүүгийн хөөсрүүлэгч хувьцааны бохир луйварын ажиллагаа гэж үзэж байна.
Айвехоумайнз компани бол Оюутолгой төслийг хайгуулын үе шатаас эхлэн хувьцааны арилжааны хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн Толгой эх компани, Оюутолгой ХХК бол түүний охин компани, Рио Тинто компани бол Айвенхоумайнз компаний олонхи 49% хүртэл хувьцаа эзэмшигч, Оюутолгой төслийг санхүүжүүлэгч, стратегийн хөрөнгө оруулагч байх учиртай. Гэтэл Рио Тинто компани Оюутолгой төсөлд давуу эзэмшил тогтоох зорилгоор Айвенхоу майнз компаний 50,8%-ийн хувьцааг 4019,0 сая ам доллараар худалдан авч, энэхүү хувьцаа арилжааны хөрөнгө оруулалтыг, МУ-ын ЗГ-ын эзэмших 34%-ийг санхүүжүүлэх өндөр хүүтэй зээл, мөн Оюутолгой ХХК-д санхүүгийн тайланд толгой компанид эргэн төлөх өндөр хүүтэй санхүүжүүлэх хувьцаа нэртэй өрийн бичиг, зээл хэлбэрээр капиталжуулж байгаа нь санхүүгийн мөнгө угаах луйварын үйл ажиллагаа гэж үзэх бүрэн үндэслэл болох нь доорхи санхүүгийн баталгаажсан тайлангаас харагдаж байна.
Рио Тинто компани санхүүжүүлэх хувьцаа нэрээр Оюутолгой ХХК-д
Хувь нийлүүлэгчийн зээл, зээлийн хүүгийн тооцоо \балансад\ сая ам.доллар
Рио Тинто компани Туркойз хил ресоурсиз компаний хувьцаа худалдан авсан нийт 4968,8 сая ам долларын хувьцаа арилжааны хөрөнгийн 1168,8 сая ам долларыг зөвхөн хувьцаат хөрөнгө оруулалт хэлбэрээр Оюутолгой ХХК-д капиталжуулан үлдсэн 4204,7 сая ам долларын хувьцаат хөрөнгийг , санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор өндөр хүүтэй зээл , өрийн бичиг хэлбэрээр Оюутолгой ХХК-ийн санхүүгийн балансад капиталжуулсан байна.
2014 оны 12 сарын 31-ны байдлаар Оюутолгой ХХК-д толгой компаниудаас олгосон зээл, хүүгийн хамт 7,8 тэрбум ам доллар буюу тооцсон хүүгийн төлбөр 1,5 тэрбум ам доллар, эдгээр зээлийн хүү нь либор дээр нэмэх 6,5% буюу 2014 онд Оюутолгой ХХК дээрх зээл, хүүгийн үлдэгдлээс 477 сая ам доллар төлсөн бөгөөд 155,7 сая ам доллар нь хүүгийн төлбөрт төлөгдсөн байна
Рио Тинто стратегийн түнш бус санхүүжүүлэх хувьцаа нэрийн доор хөрөнгийн эрхийн луйврын үйл ажиллагаа явуулж, Монголын ард түмний өмчийг цөлмөн дээрэмдэгч, жижиг хувьцаа эзэмшигч нарын эрхийг хохироогч болохыг ТХР компаний 12 хувийн хувьцаа эзэмшигч Сэйлонстоун компаний удирдлага, ТХР компаний удирдах зөвлөлд бичсэн захидлаас харагдаж байна.
Энэхүү захиадалдаа: “Туркойз Хилл нь Рио Тинто-гийн охин компани биш бөгөөд олон нийтэд нээлттэй зарагддаг хувьцаат компанийн хувьд ТУЗ-ын гишүүд болон удирдах баг нь хараат бус, бүрэн мэдээлэлтэй, хувь эзэмшигчдийн гагцхүү урт хугацааны эрх ашгийг ихэсгэх зорилгоор урамшуулагддаг байх нь чухал байна. Танай давуу эрхэт хувь эзэмшигч Рио Тинто, төслийн гүйцэтгэгч Оюу Толгой, болон жижиг хувь эзэмшигч нарын хоорондын сонирхлын илт зөрчилтэй байна.
Энэ удирдлагын баг нь Рио Тинто-гоос хамааралтай, ажлын байрны баталгаагүй, боловсон хүчин хөлслөн ажиллуулах эрхгүй, өөрсдөө Рио-гоос хамааралтай гэрээтэй учраас, ТRQ-гийн гэхээс илүү Рио-гийн хувьцаанд илүү нөлөөтэй хөшүүрэг болох төлөвтэй байна. Тиймээс, ингэж тогтсон харилцаагаар ТRQ-ийн захирлууд нь хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг төлөөлөн удирдах бүтцийн хараат бус байдлаар хангагдаагүй байна
Ямар мэдээлэл нь хувьцаа эзэмшигчид авах нь чухал вэ гэдгийг нь урамшууллын зөв тохироотой, хараат бус ТУЗ/Удирдах багийн гишүүд шийддэг байх учиртай. Эцэст нь,ТRQ нь төслийн газар дээр төлөөлөл байхгүй, Монголын Засгийн Газартай шууд харилцаа байхгүй байгаа явдал нь биднийг сэрэмжүүлж байна. Гагцхүү төслийн олборлолтын лицензийг Рио биш ТRQ нь эзэмшиж байгаа Рио Тинто-гийн удирдлага манай Сэйлинг Стоуны төлөөлөгчтэй уулзахаас нэг бус удаа татгалзсан, Рио-д амархан болгоод Лондонд нисэж очиж уулзая гэхэд хүртэл татгалзсан явдлын үндсэн дээр ТRQ-ийн ТУЗ-ын гишүүд Та бүхэнд дараах зөвлөмжийг уламжилая: Одоогийн хөрөнгө оруулалтын тооцоо, бүтээн байгуулалтын хуваарь зэрэг нь хүлээн зөвшөөрөгдөхүйц хараат бус бие даасан техникийн тайлан гаргуулах Риогийн сонирхол магадгүй бусад жижиг хувьцаа эзэмшигчдийн сонирхолтой зөрчилдөх эрсдэлтэй тул энэ олон тэрбум долларын урт хугацааны хөрөнгө оруулалтын хувьд хөндлөнгийн хяналт зайлшгүй гэж үзэж байна.” гэжээ.
Хуулиар ярих юм бол Монгол улсын Засгийн Газар Туркойз Хил Ресоурс компаний хувьцааны 34 хувийг зээлээр эзэмшиж байгаа учраас Монголын тал ч гэсэн толгой компаний ТУЗ-д төлөөллөө суулгаж бүрэн эрх гишүүн нь болж энэ охин хараат компаний олон улсад мөрдөгдөж багаа санхүүгийн стандарт жишиг журмыг мөрдөн ажиллаж Монголын ард түмний өмчийн ашиглалтанд хариуцлагатай хандах хэрэгтэй байна.
Уул уурхайн инженер, судлаач Т.Володмир